ИХ ГАЗРЫН ЧУЛУУ УУЛАНД ТАРВАГА НУТАГШУУЛЖЭЭ

Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ.

Их газрын чулууны уул орчим нь  2000 оны дунд хүртэл тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасжээ. Өнгөрсөн онд уг газарт тарваганы тооллого явуулахад  тодорхой тооны тарвага нутагшиж байсан аж.

Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагддаг байна. Тарвага нутагшуулсан газартаа харуул хамгаалалтыг сайжруулж байгаль хамгаалагч хоёр, идэвхтэн байгаль хамгаалагчаар гурван хүнийг цалинжуулан ажиллуулж, хөдөлгөөн мэдрэгч камеруудыг байршуулан хууль бус агналт гарах нөхцлийг хянахаар болжээ. 

Тарвагыг хууль бусаар агнахад эр тарваганы 170000 төгрөг, эм тарвага 210000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж дээр нь Зөрчлийн тухай хуулиар 500000-3000000 төгрөгийн торгууль төлдөг.


2019-06-16 15:10:55