ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Төв аймгийн Лүн сумын нутгаар хүчтэй аадар бороо өчигдөр 15:30 цагаас эхлэн орсны улмаас Атар 13 гэх газар үер бууж, улмаар Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрсөн тул Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Дуудлагаар Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнөөдөр буюу 16-нд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2019-06-16 17:04:37