ЛҮН СУМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Бороо үргэлжлэн орж замын нөхцөл байдал сайжрах төлөвгүй байгаа тул Төв аймгийн Лүн сумын замын хөдөлгөөнийг хаах хугацааг 2019 оны VI сарын 17-ны 18:00 цаг хүртэл сунгалаа. Иймд онцын чухал шаардлагагүй бол Төв аймгийн Лүн сумаар дайран өнгөрөх замаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Уг замыг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2019 оны VI сарын 16-ны 00:00 цагаас 18:00 цаг хүртэл хаасан юм.

Өчигдөр орсон аадар борооны улмаас Төв аймгийн Лүн суманд үер бууж, автозам усанд автаад байна. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү Улаанбаатар-Төв аймгийн Лүн сум, Төв аймгийн Лүн сум-Улаанбаатар чиглэлийн замыг хааж байгааг Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.


2019-06-17 09:49:37