СЭЛБЭ ГОЛД НЭГ ИРГЭН ОСОЛДЖЭЭ

Өнгөрсөн амралтын өдрөөр орсон түр зуурын хүчтэй бороонд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүрээс хойш 300-400 орчим метр  үерт автжээ.

Улмаар  зургадугаар сарын 16-ны 19:25 цагт "Сэлбэ голд цогцос байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 15 км замыг туулан 19:40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АРДЧИЛАЛ.МН


2019-06-17 10:59:55