ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-г Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

 

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


2019-06-17 13:23:11