Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны замыг нээлээ

 

Хурдны замыг ашиглалтад хүлээн авах ажиллагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нээж үг хэлэв. Тэрбээр энэхүү зам нь Монголын улсын анхны хурдны зам бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болж байна. Энэхүү зам нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, өнгө төрхийг өөрчлөхөд их нэмэр тустай байх болно гэдгийг онцоллоо.

Үүний дараа ИХ-ын гишүүн ЗТХ-ийн сайд Б.Энх-АМгалан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл үг хэлсний дараа тууз хайчилж замын хөдөлгөөнийг албан ёсоор эхэллээ.

"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

Энэхүү хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй аж.

Нийт 6 ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригджээ. Замын нийт өртөг 140 сая ам доллар ажээ.


2019-07-05 12:37:02