ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВАА БОЛЖ, ХАРВААЧИД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖ БАЙНА

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар үндэсний сур, урианхай сур, өсвөрийн сурын харваа болж, харваачид цэц мэргэнээ сорьж байна.

7 ДУГААР САРЫН 08. ДАВАА ГАРАГ
09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа - Сурын талбайд
7 ДУГААР САРЫН 09. МЯГМАР ГАРАГ
09.00-19.00 Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа - Сурын талбайд
13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд
7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд
18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа - Төв цэнгэлдэх хүрээлэнд

Балчир нас -24 хүүхэд, 9-11 нас эр –17, эм -11, 12-14 нас эр -24, эм -28, 15-17 нас эр -32, эм -24 нийт 160 хүүхэд оролцож байна.


2019-07-08 19:09:08