НААДМААР ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД БОЛОН ШҮД, ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ 10:00-15:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд ямар зохион байгуулалттай ажиллах талаар холбогдох байгуулагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЭМГ-ын хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр  "НЭМГ-ын 99 тоот тушаалаар 11-15-ны өдрүүдэд дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тусламж үйлчилгээ, дотор, шүд, хүүхдийн кабинетүүд, Өрхийн эрүүл мэндийн төв, Шүд, эрүү нүүрний төв 10:00-15:00 цаг хүртэл ажиллана. Өрхийн эмнэлэг болгонд нэг эмч, нэг сувилагч байх юм.

Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн байгуулагууд 24 цагийн үйл ажиллагаа явуулна. 

Баяр наадмын үеэр морины уралдах найман цэгт, Төв цэнгэлдэх хүрээлэн дээр таван цэгт,  сурын талбай дээр нэг цэгт эмнэлгийн тусламж үзүүлж ажиллах бөгөөд Хүй долоон худагт 24 цагийн эмнэлгийн тусламж үзүүлэх баг ажиллана.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 32-09-81 гэсэн утсаар 24 цаг иргэдийн мэдээллийг авна. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулалт хийж өгнө" гэв.


2019-07-09 10:18:49