"МОБИКОМ КОРПОРАЦИ" ХХК-Д ДАХИН ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЖЭЭ

Өнгөрсөн тавдугаар сард "Монтрейд" ХХК-ийн зүгээс "Мобиком Корпораци”-ийг түрээсийн мөнгөө төлөөгүй хэмээн мэдэгдэж, "Мобиком Корпораци" ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамадад шаардах бичиг хүргүүлж байсан юм.

Харин "Мобиком Корпораци" ХХК уг шаардлагын хариуд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд "Монтрейд" ХХК нь "Мобиком Корпораци"-ийг түрээсийн мөнгөө төлөхөөс зайлсхийж буй хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж дахин шаардах бичиг хүргүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

АРДЧИЛАЛ.МН


2019-08-01 11:12:53