АТОЗ: ОФФШОР БҮСЭД БАЙГАА 17 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ЭРГҮҮЛЭН АВЧРАХ ТАЛААР МОНГОЛЫН ТӨР АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

Монгол улсын Ерөнхийлөгчийн Х.Баттулга АНУ-д айлчлал хийх үеэр оффшор бүсэд буй мөнгийг Монгол улсад буцаан авч ирэх талаар хэлэлцсэн. Тэгвэл АТОЗ-өөс /ард түмний онц зөвлөл/ оффшор бүсэд орсон хөрөнгийг авч ирэхийг шаардаж буйгаа илэрхийлэн мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд:

 “МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-д хийсэн айлчлалын цогц үйл ажиллагаанаас авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг хамтран хэрэгжүүлэх санал санаачлагчаар оффшорын асуудлыг АТОЗ тухайлан авч, онцлон тэмдэглэж байна. Оффшорт данстай, хамааралтай, улс төрчид МУ-ын хуулиудыг уландаа гишгэж, ард түмнээ доромжилж, төрийн өндөр албан тушаалд сонгогдон, басамжлан амьдрах, Монгол төрийн голомтыг өөрсдийн баяжих хэрэгсэл болгосон, энэ бурангуй цаг үеийн төгсгөлийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай том алхам боллоо гэж АТОЗ тусгайлан үзэж байна. мөн цаашид Монгол Улс НҮБ-ын үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенцид нэгдэн орсныг санаж, уг конвенцын зүйл заалт бүрийг хамтран ашиглаж, оффшор данстай улс төрчид, эх орноосоо хууль бусаар өөр оронд байршуулсан асар их хэмжээний валютыг царцааж, төрийн зүгээс тухайлан хууль санаачлан батлуулж, улс ард түмнээ өрийн дарамтаас гаргана гэдэгт АТОЗ гүн итгэлтэй байна. Цаашид  монголын ард түмэн авилгийн эсрэг НҮБ-ын конвенци, үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенциудаас олон нийтэд сурталчлах, гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна. Монгол улсын төрд АТОЗ нь санал, санаачилга шаардлагын агуулга бүхий хүсэлт гарган, монголын иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, ТББ-ууд, иргэд сонгогчидтойгоо хамтран өндөр амжилтад хүрнэ гэдэгт  итгэж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэхүү ажил нь оффшорын асуудлаар 2017 онд ерөнхийлөгчтэй байгуулсан ард түмний хамтын гэрээний хэрэгжилтийн өндөр ач холбогдолтой ажил боллоо гэж АТОЗ-ийн зүгээс үнэлж байна” гэжээ.

Мөн энэ үеэр Ард түмний онц зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун: Манай байгуулалгын зүгээс 2-3 жилийн хугацаанд оффшор данстай холбоотой нотлох баримт цуглуулж байна. Эдгээр няцаагдашгүй мэдээллийг хэвлэлд өгөхөөсөө илүү Ерөнхийлөгчид өргөн барьсан. Энэ нь хоёр улсын хил, гаалийн тамга тэмдэгтэй материалууд бий. Бид энэ материал дээр дуулиан тарихгүй. Иймд бид Ерөнхийлөгчид энэ баримтаа өгсөн” гэлээ.

“Ард түмний онц зөвлөл” ТББ-ын зохицуулагч Д.Цогтбаатар:
Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос гарсан мэдээллийг та бүхэндээ бид хүргэсэн. Оффшор бүсийн компанийн мэдээлэл хакерын халдлагад өртөж нууцалсан мэдээллээ алдсан. Тэр мэдээллийн дунд Монголын 49 улс төрч байсан.   Оффшор 12 бүсэд Монголын 611 Монголын компани бүртгэлтэй байгаа. Оффшорын асуудлыг бид зөвхан гадаадын дансан дээр байгаа гэж ойлгодог. Дотоодод бас оффшор бүс байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгой зэрэг ордуудаас хууль бусаар хулгай хийгээд байна. Оффшорчид авлигачид Монгол Улсад 2001-2016 оны хооронд 16.85 тэрбум ам.долларын хохирол учруулсан. Үүний 200 гаруй сая ам.доллар нь л эргэж орж ирсэн. Бид Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон учраас дэлхийн улс оронд оффшорчдын нуусан хөрөнгийг гаргуулан авах бүрэн боломж байгаа” гэв.

АРДЧИЛАЛ.МН


2019-08-07 15:42:37