ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГТЭЙ БОЛЛОО

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс II хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоёоко Инн” зочид буудлын ажилтан, алба хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургалт, дадлагын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжийн хүлээсэн үүрэг, нийслэл, дүүргийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

Мөн “Бэлэн бай” сургалтын багцаар гал түймрийн аюул, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар  танхимын сургалт зохион байгуулахын зэрэгцээ гал унтраах дадлага сургуулийг хийлгэж, гамшгаас хамгаалах мэдлэг олголоо гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

2019-08-12 17:40:09