ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлж, үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар  20 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж батлуулах, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Олон улсын хөрөнгө оруулалтын банкны талаар авах арга хэмжээг хэлэлцүүлэх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Шинжлэх ухаан, технологийн байгууллагуудын талаар хэлэлцүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байгаа аж.


2019-08-14 11:29:12