СИБИРИЙН ТҮЙМРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ БАГАСЧЭЭ

Сибирийн ойд асч байгаа түймрийн хамрах хэмжээ түймэр асч эхэлснээс хойш олон долоо хоногийн дараа анх удаа зургаан хувиар, 2.644 км газрыг хамрах болж багассан гэж ОХУ-ын Ой хамгаалах албанаас мэдээлжээ.Орон нутгийн Ойг хамгаалах албанаас уржигдрын байдлаар "ОХУ-д гарсан 60 км квадрат газрыг хамарсан ойт хээрийн түймрээс 49-ийг нь унтраасан" гэж мдээлснийг мэдэгдэлд дурдсан байна.

Мөн өчигдрийн 00:00 цагийн  байдлаар ОХУ-д одоо асч байгаа гэж бүртгэгдсэн 2.644 км квадрат газрыг хамарсан ойт хээрийн 159 түймрийг унтраахаар ажиллаж байна гэж нэмж бичжээ. Харин Ой хамгаалах албанаас 2.831 км квадрат газарт 202 түймэр асч байна гэж мэдээлсэн байна. Түймрийн ихэнх нь Сибирийн Эрхүү, Красноярск мужийн нутагт асч байгаа юм. ОХУ-ын "Гринпис" төрийн бус байгууллагын ойн аж ахуйн хэлтсийн дарга Алексей Ярошенко "Сибирьт асч байгаа түймрийн хамгийн хүнд үеийг энэ бүс нутагт хүчтэй бороо орсноор давж гарсан" гэв.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин

2019-08-14 11:50:46