БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД ХАДГАЛАГДАЖ БУЙ 13 МЯНГАН ХҮНИЙ ДИПЛОМЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР БОЛЖЭЭ

Засгийн Газрын өнөөдрийн /2019.08.14/ хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт зэрэг багц асуудлыг хэлэлцүүлж, зарим шийдвэрүүдийг гаргажээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр“Боловсролын зээлийн сангаас дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцах зээлийг олгодог. Өнгөрсөн жилээс санд шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авсан бөгөөд сантай холбоотой асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрүүдийг  гаргалаа.

2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцан, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийн зээлийг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар тогтоод байна. Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй, барьцаанаас чөлөөлж чадахгүй байгаа 13 мянган дипломыг чөлөөлнө.  Эдгээр  диплом эзэмшигчид нь  гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлсэн, улс эх орондоо ажиллаж байгаа,  нийгмийн даатгалаа төлж байгаа бол шууд чөлөөлөгднө. 13 мянган иргэний дипломын нийт төсөвт өртөг 16 тэрбум төгрөг байгаа бөгөөд тухайн үеийн сургалтын төлбөрөөс хамаараад 500 мянгаас сая төгрөгийн сургалтын төлбөрийн зээлтэй байна” гэлээ. 

Ардчилал.мн

Б.Бадралмаа


2019-08-14 15:04:25