ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ

Ховд аймгийн Ховд  сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр /2019.08.13/ сураггүй алга болсон талаар бид мэдээлэлсэн. Тодруулбал  Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн Бугат үзүүр гэх газарт намаржиж байсан малчин А -ийн хоёр настай хүү алга болсон гэх дуудлага энэ сарын 13-нд 19.10 цагт цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсэн байдаг.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж маргааш өдөр /2019.08.14/ 07.15 цагт хүүг Ховд сумын Баянбулаг багаас 4 км орчим зайд байсныг эсэн мэнд олжээ.

Шуурхай ажиллаж бяцхан хүүг эсэн мэнд олж, амь насыг нь аварсан цагдаагийн алба хаагчид, Онцгой байдлын алба хаагчид, Ховд аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд талархал илэрхийлье.

АРДЧИЛАЛ.МН


2019-08-14 15:26:04