ЗАМЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААНА
Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 08-р сарын 15-26-ний хооронд тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

2019-08-15 10:11:39