ГУРВАН ВАГОН ЗАМААСАА ГАРЧ, УНАСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Өчигдөр өглөө /2019.08.14/ Төв аймаг Баян сум гуравдугаар баг Мааньт өртөөн дээр гурван вагон замаас гарсан ноцтой осол гарсан.

Тодруулбал, Төв аймаг Баянсум гуравдугаар баг Мааньт өртөө 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа 4 дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан бол дөрвөн вагоны дугуй замаас гарчээ. УВТЗ ХНН-ээс өгч буй мэдээллээр “Өчигдөр 14.00 цагийн байдлаар долоон вагоны дөрвийг нь буцааж зам дээр гаргасан Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа” гэв. 

АРДЧИЛАЛ.МН

 


2019-08-15 11:24:02