Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

НЭМЭЛТ: 

-6 өдрийн турш үргэлжилсэн Б.Хурц нарын шүүх хурал өндөрлөж, нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шийдвэрийг Шүүх гаргалаа.

Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг  мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр /2019.08.19/ зургаа дахь өдрөө хэлэлцэж байна. Өнөөдөр шүүх хурал эцэслэн шийдэгдэнэ хэмээн олон нийт анхааралтай ажиглаж байна.

Харин өнөөдөр шүүх хурал 09.00 цагт эхлэх байсан ч товоосоо хоцорч эхэлсэн. Улмаар шүүх хурал 14:30 цаг хүртэл үргэлжилж завсарласан юм. Энэ үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр"Дөнгөж сая гэм буруугийн хурал дууслаа. Одоо шүүх шийдвэрээ гаргана. Шүүх гэм буруутай шийдвэрээ гаргахаар зөвлөлдөхөөр орсон байна" гэсэн тайлбарыг өглөө.

Ийнхүү шүүх үдээс өмнөх шүүх хуралдаанаар шүүгдэгчдийн гэм бурууг хэлэлцэж дууссан байна. Харин үдээс хойших хуралдаанаараа шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэж, алх цохих нь ээ.

Ташрамд дуулгахад Б.Хурц нарын есөн хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

АРДЧИЛАЛ.МН

 


2019-08-19 15:52:39