МУГЖ Г.АРИУНБААТАР Л.Л.ЛИНХОВИНЫ НЭРЭМЖИТ ДУУРИЙН НААДАМД УРИГДАВ

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар Г.Ц.Цыдынжаповын нэрэмжит Буриадын дуурь, бүжгийн академик театрт ирэх есдүгээр сарын 15-22-нд Л.Л.Линховины нэрэмжит дуурийн наадамд уригджээ. Тус наадмыг Г.Ариунбаатарын багш  ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховин зохион байгуулдаг билээ.

Гурван жилд нэг удаа зохиогддог тус наадамд гавьяат жүжигчин Г.Ариунбаатараас гадна дуучин Б.Гомбо-Очир уригдсан бөгөөд Чиа Амос “Сингапур”, Виталий Шевелов, Георгий Албегов нар нийт дөрвөн дуурийг үзэгчдэд хүргэх гэнэ. Анх 1990 оноос  Улаан-Үүдийн алдарт дуучин Л.Линховины нэрэмжит наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.


2019-08-21 16:07:37

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/39b57a3b025433fabb0b2305daf1a4f1.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29