3 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 137,402,595.60 төгрөгийн үнийн дүн бүхий 271,193ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Импекс" ХК (AOI+11.18%) болон "Монгол Базальт" ХК (MBW+8.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR-14.09%) болон "Хөх Ган" ХК (HGN-12.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.08 хувиар буурч, 19529.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,500,203,742,785.08 төгрөг боллоо.

Эх сурвалж: MSE.mn


2019-08-21 18:01:07