ХУВЦСАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ

Бразилын Рио-де-Жанейро хотод болсон зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны үеэр Шүүгчдийг буруу дүгнэлээ хэмжээн монгол дасгалжуулагч нар дэвжээн дээр хувцсаа тайлан шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн үйл явдал 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-д багтаж байлаа.

Тодруулбал, дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль хүртэх боломж байсан гэж үзсэн нь тэр байлаа.

Эл үйл явдлын дараа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган фунт стерлингээр торгож, дээрх хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хасах шийдвэр гаргасан юм. Тэгвэл тэдний торгуулийн хугацаа энэ сараар дуусч, дэвжээнд дахин гарах эрхтэй боллоо.


2019-08-22 11:58:22