409 ШИРХЭГ СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРЭЭД ХУРААЛГАВ

Монгол Улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын  23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэх эрхийг нэр бүхий хэдэн компани авсан байдаг аж. Гэтэл уг компаниудын үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцастай ижил шошготой дүрэмт хувцас импортоор оруулж ирсэн нь Оюуны өмчийн зөрчил үүсгэжээ.

Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хууль бусаар оруулж ирж буй сурагчийн дүрэмт хувцасны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ирүүлж хамтран ажиллахыг хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


2019-08-26 16:09:18