ПУТИН ЕСДҮГЭЭР САРЫН 2-НД МОНГОЛД ИРНЭ

Халх голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнүүд Монгол улсад үргэлжилж байна. Өнөөдөр /2019.08.27/ 20:00 цагт А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийх бөгөөд Хүй долоо худагт ОХУ-ын Оросын баатрууд буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг Хүй-7 худагт үзүүлбэр үзүүлэх юм.

Харин ОХУ-ын улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд  айлчлахаар төлөвлөжээ.  Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 03-ны өдөр буцах аж.


2019-08-28 09:34:40