ХАР ТАМХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ХОСУУД АМИА АЛДЖЭЭ

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй  О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан хэрэг гарчээ.

Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. 

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст материалжуулан мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна.

АРДЧИЛАЛ.МН


2019-09-04 12:06:05

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/07f5f96f2912875b0c329352227b204c.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29