ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНД АВСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг хууль сахиулах байгууллагад шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Б.Чойжилсүрэнд холбогдуулан хэрэг бүртгэл нээн, түүнийг болон хамаарал бүхий аж ахуйн нэгжийн удирдлагыг Өмнөговь аймгийн нутаг дахь Тост, Тосон бумбын нуруунд авсан тусгай зөвшөөрөлтэй нь холбогдуулан шалгаж байгаа аж. Уг хэрэгт холбогдуулж АМГТГ-ынхнаас ч тайлбар авсан гэнэ.

Харин Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг АТГ-т ч, ЭЦА-нд ч шалгаж буй зүйл байхгүй гэдгийг эх сурвалжууд баталлаа.

АРДЧИЛАЛ.МН


2019-09-05 10:28:51