ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ЭХНИЙ ӨДӨР ӨВДӨГ ШОРООДОЖ, ТЭМЦЭЭНЭЭ Ч ОРХИЛОО

Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ.

Тэмцээний эхний өдөр Хакүхо М.Даваажаргал маэгашира Хокүтофүжид өвдөг шороодов.

Мөн их аварга өнөөдрөөс тэмцээнээ орхиж байна.

Сонирхуулахад, Хакүхо ёкозүна цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээний эхний өдөр унаж байгаа юм.

Түүнчлэн тэрбээр замналынхаа турш нийт 22 кинбоши алджээ.


2019-09-09 19:46:26