МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВАХ ТУХАЙ

Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь 2019 оны 10-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллах үндсэн ажилтан шалгаруулж авна.


Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хятад хэлний бичгийн болон аман орчуулга гүйцэтгэх өндөр чадвартай /шинэ HSK-6 шалгалтын оноотой бол давуу тал болно./
  • Хэл шинжлэл болон холбогдох чиглэлээр магистр түүнээс дээш зэрэгтэй;
  • 25-аас дээш настай;
  • Хятад хэлний орчуулагчаар 2 жилээс дээш ажилласан туршлагатай;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Ажлын гүйцэтгэл сайтай, хариуцлагатай;
  • Компьютерийн хэрэглээний программууд болон интернет орчинд чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Үнэнч шударга, харилцааны өндөр соёлтой;

Бүрдүүлэх материал:

  • Хятад хэл дээрх товч намтар буюу CV;
  • Дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;

Анкет хүлээн авах хугацаа: 2019 оны 9-р сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө tteromn@mofa.gov.tw цахим шуудангаар материал илгээх буюу эсвэл тус төлөөлөгчийн газарт холбогдох материалаа өөрийн биеэр авчирна уу. Бичгийн шалгалт авах болон ярилцлага хийх хугацааг тус төлөөлөгчийн газраас товлож, мэдэгдэх болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Тайваний төвийн 3 давхарт

Холбоо барих утас: 11-322735, 11-328705

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь

Төлөөлөгчийн газар


2019-09-11 18:23:23