Монголын жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид бүгд ажлаа өглөө

Монголын жүдочид энэ жил ДАШТ-ээс ганцхан хүрэл медаль хүртэн, тааруу амжилт гаргасан. Ер нь жүдочдын амжилт өмнөх жилүүдийнхээс саарсан гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа өгөхийг хүсчээ. Үүний дагуу Монголын жүдо бөхийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өглөө. Тэд энэ тухайгаа удахгүй албан ёсоор мэдэгдэх аж.

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар Одвогийн Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг юм.

Монголын жүдочид 2017 оны ДАШТ-ээс зургаан медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон. Сүүлийн зургаан ДАШТ-ээс медаль авч, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн.


2019-09-11 22:31:44