СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ УРГАМАЛ ТҮҮЖ БЭЛТГЭН БОЛОВСРУУЛЖ БАЙСАН ИРГЭДИЙГ БАРИВЧЛАВ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нийслэл болон орон нутагт хяналт шалгалтыг хийж байна.

Тус газраас энэ сарын 10-ны өдөр .... аймгийн нутаг дэвсгэрт хийгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг түүж бэлтгэн, гар аргаар боловсруулж байсан хоёр этгээдийг баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж эхэлсэн  байна.

2019-09-12 15:58:21