АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ

АНУ, Хятадын худалдааны төлөөлөгчид орон нутгийн цагаар дөрөв дэх өдрийн өглөө нүүр тулсан яриагаа Цагаан ордны ойр байрлах АНУ-ын Худалдааны төлөөлөгчдийн байранд үргэлжлүүлэхээр болжээ.

Энэ удаагийн уулзалт нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хоорондын бодлогын ялгааг арилгахаар мөн гашуун бөгөөд удаан үргэлжилж буй худалдааны дайныг зогсоох аргыг эрэлхийлсэн хоёр сарын хугацаанд хийж буй анхны уулзалт юм.

Дөрөв,тав дахь өдрүүдэд үргэжлэх энэ удаагийн хэлэлцээрээр нь ирэх сард болох хоёр улс худалдааны дайнаас гарах гарцыг хайхаар зорьж байна уу, эсвэл аль аль нь бараа, бүтээгдэхүүний импортод тавих тарифаа нэмэгдүүлэх үү гэдэг асуултын хариултыг  олох өндөр төвшний уулзалтын суурь,үндсийг нь тавих зорилготой юм.

Хоёр өдрийн турш үргэлжлэх хэлэлцээрт Хятад улсын Сангийн дэд сайд Ляо Миниэр ахлуулсан 30 төлөөлөгчид Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герришээр ахлуулсан АНУ-ын төлөөлөгчдийн хамт оролцоно.

Хэлэлцүүлэг нь голчлон хөдөө аж ахуйн салбарт төвлөрсөн байх бөгөөд АНУ-ын зүгээс Хятадад Америкийн шар буурцаг болон бусад фермийн гаралтай бүтээгдэхүүний худалдан авах хэмжээг ихэсгэх шаардлагыг тавиад байгаа юм.

Хоёр өдрийн турш үргэлжлэх хэлэлцээрийн хүрээнд голдуу хөдөө аж ахуйн асуудлуудыг авч үзэх бөгөөд тэднээс зөвхөн нэг нь Хятад улсын оюуны өмчийн хамгаалалтыг бэхжүүлэх, АНУ-ын технологийг Хятадын фирмүүдэд хүчээр суурьшуулах явдлыг дуусгавар болгоход чиглэсэн үндсэн өөрчлөлтүүдийн талаар байх ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Хөдөө аж ахуйн салбарын хэлэлцүүлэгт харьцангуй их хэмжээний цаг зарцуулагдах бөгөөд дээрээс нь  Доналд Трампын Америкаас Хятад руу хийгдэж буй синтетик опиод фентанилийн нийлүүлэлтийг зогсоох шаардлагын талаар мөн адил хэлэлцэхээр болжээ.

Трамп өөрийнх нь сонгуулийн ялалтын гол түлхүүрүүдийн нэг болох Америкийн фермерчүүдэд экспортын давуу тал олгохын төлөө хүчтэй тэмцэж буй. Гэвч худалдааны дайнд Хятадын зүгээс АНУ-ын шар буурцаг болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортод тарифф ногдуулсан.

Үүний дараа аравдугаар сард болох уулзалтад Хятадын Ерөнхий сайдын орлогч Лю Хөтэй хамт оролцох АНУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Стевен Мнучин “валютын асуудал шинэ шатны хэлэлцээрийн гол сэдэв байх болно” гэжээ.

Эх сурвалж: Cnbc


2019-09-20 10:54:05