ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Өнгөрсөн шөнө буюу 19-20-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал, нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, гэрийг нь нэгжсэн байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад үнэн гэсэн мэдээлэл өглөө.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид хорьж байгаа аж.

Сүүлийн үед урлаг, соёлын одууд хар тамхины хэрэгт ихээр холбогдож, шийтгүүлэх болжээ. “Айс топ” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа болон “Guys”, “A-capella” зэрэг хамтлагийн дуучид гээд хар тамхинд холбогдсон урлаг, соёлынхны цуваа хөвөрнө. Ингээд зогсохгүй спортынхноос улсын начин Ц.Улаанхүү мөн холбогдож, 11 жилийн ял сонссон юм.

Эдгээр олны танил эрхмүүдийг өсвөр насны хүүхэд, залуус даган дууриах нь элбэг. Гэвч тэд ийн муу үлгэр дууриалал үзүүлж буй нь харамсалтай.

Эх сурвалж: news.mn

 


2019-09-20 13:18:18