ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА

Говийн гайхамшигт зургаан амьтан ундаалдаг Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талын булгийн ундарга сэргэж байна.

Тус газрын есөн булгийг “Эко клуб”-ийн хүүхэд, малчид сүүлийн хоёр жил хамгаалалтад авсны үр дүнд ундарга нь сэргэж, урсац нь нэмэгдсэн аж. Хамгийн сонирхолтой нь,  дээрх булгийн дөрөв нь огт урсацгүй байсан бол одоо 4.5 км урсаж байгаа гэнэ.

Дээрх булагт говийн гайхамшигт зургаан амьтны төлөөлөл монгол бөхөн, хар сүүлт түлхүү ундаалдаг ажээ.


2019-09-20 16:33:40