Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ

Сүүлийн үед хэвлэлээр АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар албан тушаалаа эгүүлэн авах гэж  улайран ийш тийшээ бичиг шидэн нөгөө “Брэнд” аргаа хэрэглэж эхлэж байгаа талаар гарах боллоо. Тэрээр салбарын сайд Ё.Баатарбилэгт хандсан одоо бүр Ерөнхий сайдад бас бичиг явуулсан гэх мэдээ гарч байна. Тэр хүний арга барил хойно. Хоёр жилийн өмнө албан тушаалдаа үлдэх гэж бүүр Төрийн гурван өндөрлөгт бичиж байсан. Ямар их хүсэл вэ??? Гаргасан алдаа, хохирлуудынх нь талаар зөндөө л юм гарах юм. Тиймээс одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалтай  холбоотойгоор бид сурвалжлага бэлтгэхээр АШУҮИС-ийг зорьсон юм. Тус сургуулийн хамт олон өнөөгийн удирдлагадаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд ямар нэгэн дарамтгүй бүгд өмнөө тавьсан  зорилгоо биелүүлэхийн төлөө сэтгэл санаа, хүчээ нэгтгэн зүтгэж байгаагаа бидэнд ярьсан юм. Тэд бидэнд тийм илүү дутуу юм хийж явах цаг зав алга, Ж.Цолмон захирал энэ жилийг  “Сэтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай байдлыг дэмжих” жил болгон зарласан. Бидэнд хийх зүйл их байна. Удахгүй эмнэлгийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Сургуулийн үндсэн ажлаас гадна эрдэм шинжилгээ, үндэсний  хэмжээний олон улсын хурал хурал цуглаанууд болж байна. Бид хэрхэн шинийг бүтээж, сургуулиа судалгааны сургууль болгохын төлөө чармайн зүтгэж байна” гэлээ.  Мөн тус бичигт Г.Батбаатар захирлын хадам аав Малчинхүү, Ч.Гантөмөр сайдын хамаатан Пүрэвдорж багш, Баасанхүү багш гээд 3-4 хүний нэр гарсан байна лээ. Эд нар бүгд одоо гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа, өөр хувийн эмнэлэгт ажиллаж байгаа багш нар юм” гэлээ. Ийнхүү АШУҮИС-ийн багш ажилтнуудын ярианаас харахад Г.Батбаатар гэгч АШУҮИС-ийн захирлын ажлаа эргүүлэн авах гэж улайран багш нарыг хооронд нь хагаралдуулж,  өөрийн муухай үйлдэл рүүгээ татан оруулж байгаа нь яавч удирдагч, эрдэмлэг хүний шинж чанар биш юм.


2019-09-21 15:08:19