БАРИВЧИЛГАА: САЙД АСАН Д.ГАНБАТЫГ ХОРЬЖЭЭ

2016 оны сонгуулийн дараа Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон сайд асан Д.Ганбатыг 2019.10.01-ны орой АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг цагдан хорьжээ.

Түүнийг Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 сая төгрөг хахуульд авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ. Түүнчлэн Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор баривчлан саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тус яамны газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж байгаа. Тэгвэл   Д.Доржхандын  мэдүүлэгтэй холбоотойгоор сайд асан Д.Ганбатыг хорьжээ.

АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

АРДЧИЛАЛ.МН
 


2019-10-03 10:31:42