НИЙСЛЭЛИЙН ДАРГА НАР НУГАЛААНДАА ГАРШЖЭЭ

Иргэд нийслэлийн удирдлагуудтай холбоотой нэгэн мэдээллийг цахим ертөнцөд илчилж, шүүмжилж эхэлжээ.

Тодруулбал, сүүлийн үед хотын гудманд үзэгдэх болсон зам, талбай цэвэрлэгээний машинуудтай холбоотой асуудал аж. Тус тоос сорогч, талбай цэвэрлэгч жижиг оврын машин нь урд хөршид 10000 ам.доллар буюу 26 сая орчим төгрөгийн үнэтэй зарагддаг байна. Гэтэл тэрхүү цэвэрлэгээний машиныг манай нийслэлийн удирдлагууд 20 ширхэгийг авахдаа нэг ширхэгийг нь 142,5 сая төгрөгөөр авсан тухай мэдээлэл байна.

Энэ талаарх мэдээллийг олон нийтэд түгээсэн иргэн цахим хуудастаа “Арай өндөр үнээр шахаж байна даа манай дарга нар” хэмээн бичсэн байна. Харин тэрхүү мэдээллийн доор иргэд ийн сэтгэгдэлээ үлдээжээ. 

image

“Бүх шатандаа ингэж иддэг болохоор Монгол хөгжихгүй байгаа юм шд!!! Бас тэр шар хашаан дээр ч гэсэн хуссан байна лээ!!!” гэсэн бол “Энэний явсан зам нь яваагүй замтайгаа яг адилхан байна лээ ш дээ, ямар ч хэрэгцээгүй эд” гэх нэгэн ч байна. Харин “Томруулсан хэлбэрийн тоос сорогч машин байна лээ. Их л хэрэгтэй техник” гэсэн хүн ч байна.

Дээрх автомат бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний төөхөрөмжийг Нийслэлийн Хот тохижилтын газраас зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх 4,2 тэрбум төгрөгийн тендерийг 2019.04.26-нд зарлаж, тус тендерт  “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний  төхөөрөмжийг богино хугацаанд  наадмаас өмнө нийлүүлсэн байна.

Ташрамд дуулгахад нийслэлийн удирдлагууд өмнө нь яг энэ аргаараа шар хашаанаас мөнгө тоншсон  гэх асуудал яригдаж, хэсэгтээ хэвлэлээр шуугиж байлаа. Гэвч тэр асуудлаар одоог хүртэл хариуцлага хүлээсэн дарга нар алга.

Бид энэ талаар дэлгэрэнгүй сурвалжлах болно.

АРДЧИЛАЛ.МН

 


2019-10-08 12:12:53