УИХ-ЫН 42 ДУГААР ТОЙРГИЙН АСУУДЛААР ЦЭЦ ХУРАЛДАЖ БАЙНА

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, Сонгуулийн тухай хуулийн болон УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.

Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Б.Ууганбаяр,УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцож байна.


2019-10-09 10:22:18