ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи жил бүрийн 10 дугаар сарыг “Спортын сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан олс таталт, шатар, сагсан бөмбөгийн төрлүүдэд Онцгой байдлын албанаас суралцаж байгаа офицер, сонсогчид амжилттай оролцлоо.

Офицер, сонсогчид хоёр жил дараалан Иргэний хамгаалалтын академийн сагсан бөмбөгийн аваргаар тодорсон бол шатрын төрөлд ахлах ахлагч Б. Ууганбаяр дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  


2019-10-21 11:03:27