САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ.

Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгийг шүүхээс татгалзсан гэх.  Тэгвэл дөнгөж сая З.Баянсэлэнгийг цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явсан талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Өнөөдөр түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч тэрбээр шүүгч, шүүхээсээ татгалзсан байна. Тодруулбал, СХД-ийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, Чингэлтэй дүүргийн шүүх рүү хэргээ шийдвэрлүүлнэ гэсэн байна. Ийнхүү ерөнхий шүүгчээсээ татгалзаж, анхан шатны шүүхээс мөн татгалзсан түүнийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Сануулахад, Сайд асан З.Баянсэлэнгийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр ийнхүү удаан хугацаанд шалгаж байгаа билээ.

 

 


2019-10-21 18:12:25