Б.ЭНХ-АМГАЛАН САЙДАА, ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ САРЫН 1-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ БИЗ

Энэ зураг бол Улаанбаатар-Дарханы чиглэлийн шинэ зам. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд тууз хайчилж, энэ замыг аравдугаар сард нээнэ хэмээн ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан ам гарсан.

Гэвч замын ажил тууз хайчилснаас хойш хоёр сарын дараа буюу бараг наймдугаар сард арайхийж эхэлсэн байдаг. Нэгэнт төлөвлөсөн хугацаандаа ажил эхлээгүй учир Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажлын дуусах хугацааг 30 хоногоор сунгаж ирэх сард ашиглалтад оруулахаар болсон. Тэгэхээр 10 хүрэхгүй хоногийн дараа Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ашиглалтад орно гэсэн үг. Иргэд ч зургаан эгнээ шинэ замаар салхи татуулан давхих хоногоо хүлээж байгаа цахим орчинд сануулж байна. Иймээс ЗТХ-ын сайд Б.Энх-Амгалан таныг Дарханы замыг ирэх сарын 1-нд хүлээлгэн өгөх амлалтаа биелүүлнэ гэж найдъя\

Эх сурвалж: olloo.mn

 


2019-10-22 10:47:42