МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА

Дэлхийн армийн спортын хамгийн том үйл явдал болох 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Армийн спортын VII наадам БНХАУ-ын Хөхмөрний эрэг дэх Ухань хотноо болж байна. Дэлхийн 140 гаруй улсын армийн шилдгүүдийн өрсөлдөөнд Монгол Улсаас оролцож буй баг тамирчид эхний өдөр 2 хүрэл медаль хүртээд байна.

Эрэгтэй 60 кг-н жинд өрсөлдсөн Э.Ариунболд БНАСАУ, Бразил болон Тунис бөхчүүдийг буулган авснаар хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинтай барилдсан. Хэдийгээр энэ барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчинг ялж хүрэл медалийн эзэн болсон байна.

Мөн эрэгтэй 66 кг-н жинд өрсөлдсөн Б.Эрхэмбаяр Итали, Орос бөхчүүдийг буулган аваад дараагийн тойрогт Узбекстаны бөхөд хожигдож торгуулийн барилдаан хийх болсон. Торгуулийн барилдаанд манай тамирчин Б.Эрхэмбаяр нийт 3 барилдаан хийхдээ бүгдийг нь цэвэр хожиж хүрэл медалийг энгэртээ зүүсэн байна.


2019-10-22 11:32:15

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/7712ae9713c410d7f3bbde21e446114d.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29