ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Их Британийн Дуглас хотноо болсон "FIDE Chess.com Grand Swiss 2019” шатрын тэмцээнд оюунаа уралдуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул эмэгтэй шатарчдаас гуравдугаар байр эзэлжээ.

Магнус Карлсен, Фабиано Каруана, Вишванатан Ананд тэргүүтэй 133 олон улсын их мастер оролцсон Швейцар системийн хамгийн хүчтэй "FIDE Chess.com Grand Swiss 2019” тэмцээн 12 хоногийн турш үргэлжилсэн байна.

Их мастер Б.Мөнгөнтуул нийт 11 өрөг тоглосноос 2 хожиж, 6 тэнцэж, 3 хожигдож, 5 оноо авч, олон улсын чансаагаа 23-аар ахиулжээ. Түүний 11 учраагийн ес нь 2600-гаас дээш чансаатай шатарчид байжээ.


2019-10-22 16:53:12