ӨНӨӨДӨРИЙН АГААР ЦЭВЭР БАЙНА

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 10 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар агаар цэвэр буюу чанарын индекс 21-41 байна. Харин Амгалан орчимд агаарын бохирдол хэвийн буюу 53 байгаа бол 1-р хороолол, Нисэх орчмоос чанарын мэдээ ирээгүй байна.  

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.


2019-10-23 09:39:49