ОХУ-ЫН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭНГ МОНГОЛООС БАРИВЧИЛЖ, 461 ДҮГЭЭР АНГИД СААТУУЛЖЭЭ

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 16-ний өдөр Олон Улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

Тухайн ОХУ-ын иргэн 1975 онд төрсөн В гэгч байсан бөгөөд ОХУ-ын Интерполын шугамаар удаан хугацаанд эрэн сурвалжлагдаж байжээ. Улмаар гэмт этгээдийг Монгол улсын нутаг дэвсгэрт байж болзошгүй гэсэн мэдээллийг тухайн улсаас ирүүлснээр Эрүүгийн цагдаагийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулснаар ийнхүү хугацаа алдалгүй баривчилжээ.

ОХУ-ын улсын онц хүнд гэмт хэрэгтэн нь ял шийтгэл эдэлж байх хугацаандаа оргон зайлсан ажээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаа юм байна. Тун удахгүй ОХУ-аас оргон зайлсан гэмт этгээдийг улсад нь хүлээлгэн өгөхөөр манай хуулийн байгууллагынхан ажиллаж байна.

АРДЧИЛАЛ.МН


2019-10-23 12:08:48