ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ШИНЭ MRI АППАРАТААР ОНОШИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Гуравдугаар төв эмнэлэг хамгийн сүүлийн үеийн соронзон томографийн аппарат суурилуулсан тухай бид мэдээлсэн. Өнөөдөр (2019.10.23)-өөс эхлэн энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратаар иргэдийг оношилж буй юм байна. Тус аппаратаар зүрх судас, тархи мэдрэл болон бусад өвчин эмгэгийг оношлох боломжтой аж.

Дашрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сард Гуравдугаар эмнэлэг зүрх, тархины судсан дотуур эмчилгээ оношилгоо явуулах хамгийн сүүлийн үеийн цөөн үйлдвэрлэсэн ангиографийн аппарат мөн суурилуулжээ. Уг хоёр аппаратыг суурилуулахад нийт 4,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдсан байна.


2019-10-23 12:27:09