Нийслэлд ялуулсан намын дарга нь яллуулсан нь МАН -ын дотоод хагарлыг улам хурцалж таарна

60-н тэрбумын гэх хэрэг бий болоод таван жилийг үдэж байгаа. 2014 онд тухайн үйл явдал өрнөсөн гэгддэг. Аз жаргалтай Улаанбаатар хотыг бий болгох гэсэн Ц. Сандуйгийн багийн өмнө Э. Бат-үүлийн хэлэх үгтэй хийсэн ажилтай баг байсан юм. Тэр сонгуулийн өмнө хотын багаа тэргүүлж орохдоо мөрийн хөтөлбөрөө дараахи байдлаар танилцуулж байсан. 

Харин 2016 оны сонгуулиар 60-н тэрбум төгрөгөөр төрийн эрхийг наймаалцах схемийг Г. Доржзодов олон нийтэд дэлгэн тавьж улстөрийн сонгуулийн өмнө томоохон бөмбөг тэсэлж байлаа. Олны хэл аманд орсон 60-н тэрбумын гэх бичлэгийн эхний гурван минут задарснаар МАН -ын нийслэлд ялах боломж ихээхэн багассан. Гэхдээ ардын намд сонгогчид итгэл хүлээлгэсэн. Бичлэг задарсны дараа Ц. Сандуй стратеги төлөвлөгөөгөө боловсруулж байсан бичлэг алдагдсан гэж хэлснийхээ дараа энэ бол эвлүүлэг гэж хэлсэн нь бодит үнэн. 

Ардын намыг нийслэлд багаар нь ахалж орон ялуулсан Ц. Сандуйг яллах дүгнэлтийн хар мөр дагасаар ирсэн.Тэрээр улстөрийн албан тушаалд нийслэлийн намаа ялуулсан даргын хувьд хотын дарга болох байсан ч 60-н тэрбумын гэх асуудлаас үүдэн хотын даргын албан тушаалаас түтгэлзэж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар томилогдсон нь бодит үнэн. Энэ бол 60-н тэрбумын гэх схемийг сонссон гэж өөрийнх нь хэлээд байгаа Ц. Сандуй эхний удаа улстөрийн хариуцлага алдсанаас болж хариуцлага хүлээсэн тохиолдол.  Түүний хувьд дараагийн удаа 2017 оны 9-р сарын 22-ны өдөр  улстөрийн хариуцлага хүлээсэн. Тэгэхдээ өөрийнхөө хэрхэн хариуцлаг хүлээж байгааг хэлээд өргөдлөө өгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас огцорсон юм. 

Үйл явдал үүгээр дууссангүй. Цэндсүрэнгийн Сандуйд улстөрийн хариуцлага тооцох шийдвэрийг Монгол ардын намын хяналтын ерөнхий хорооны зүгээс гаргав. Ингээд намаа 2016 оны сонгуулиар ялуулсан намын дарга нь намаасаа хөөгдөж дахин хариуцлага хүлээх нь тэр. Тэртээ 2016 оны сонгуулиас өмнө нийслэлийн ардын намын үүдээр нэг ч хүн эргэлдддэггүй байсан үе шиг Ц. Сандуйгийн салхин доогуур нь намын нөхдүүд нь гарахаас сэргийлэх болж дөлөөд эхлэв. Нам нь уруудаж доройтсон үед нь босгож байсан түүний гавъяаг нь өнөөдрийн намын удирдлагууд нь умартсаны ард улстөрийн агуулга бий гэдэг хардлага ч өөрийн эрхгүй дагана 

Үйл явдал цааш үргэлжилнэ.  Хотын хурлын дарга асан Ц. Сандуй болон Монгол ардын намын гишүүн Сандуйгийн зөвлөх байсан А. Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19,2-т  заасанчлан  "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах саатуулах" зүйл заалтаар хэрэг үүсгэхээр энэ оны найман сард Тагнуулын ерөнхий газар шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

дний хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж өчигдөр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М. Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдсан билээ. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж хоёр жил гаруй энэ асуудалд хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг байсан, байгаагүй гэж явсаар ийнхүү тэднийг яллагдагчаар татах санал прокурорт шилжсэн байдаг.  Энэ хугацаанд хэвлэл мэдээлэл болоод олны хэл амнаас хол байсан Ц. Сандуй  Цензургүйгээр ярилцаад 60-н тэрбумын  гэх хэрэгтэй холбоотойгоор өнөөдрийн МАН -ын удирдлагууд ч оролцсон гэдэг мэдээлэл хийсэн. Гэхдээ түүний хэлсэн үг үйлдэл нь унахдаа бусдыг дагаж унагах гэсэн болов уу гэсэн хардлага төрүүлсэн. Гэхдээ 60-н тэрбумын схемтэй холбоотой хэлсэн түүний үг дотор эргэлзээ төрүүлмээр олон асуудал бий. Мөн улстөрийн золиос болж байгаа гэдэг асуудал ч давхар яригдаж байгаа юм. 

Үйл явдал хөвөрсөөр 2019 оны 10 р сарын 31 ны өдөр тэй золгов. Ингээд хоёр ч удаа өмгөөлөгчөөс шалтгаалаад байсан 60-н тэрбумын гэх тодотголтой хэргийн  шүүх хуралдаан боллоо. Ц. Сандуй болон А. Ганбаатар  нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн хэрэгт холбогдсон  Ц.Сандуй, А.Ганбаатар  нарт дөрвөн жилийн ял оноолоо. Гэхдээ тухайн хэрэг бас тун эргэлзээтэй монгол улсын шүүх тогтолцоонд байхгүйгээр шийдэгдсэн гэдгийг өмгөөлөгч нар нь хэлж давж заалдахаа мэдэгдлээ 

Товчхондоо бол 60-н тэрбумын хэрэг шийдвэрлэгдлээ. Гэхдээ ардын намынхан баастай нэртэй улстөрчдөөсөө салах гээд өөрсдөө жинхэнэ том баасанд хутгалдчихлаа гэх хардлага ч олон нийтэд байна. Үнэндээ бол Ц. Сандуй мөнөөх л улстөрч ах нарын золиосонд явуулдаг залуусын ээлжит нэгэн түүхийг давтчихлаа гэж харагдахаар байгаа юм. 25-н жилийн ял авна айхгүй байна уу ахыгаа илчлэхгүй юм уу гэсэн сэтгүүлч ирээдүйг зөгнөсөн мэт асуулт асууж байсан ч сонирхол татна. Магадгүй МАН -ынхан 60-н тэрбумынхаа хэргийг шийдчихээд сонгуультайгаа золгоно гэж тооцож байхыг үгүйсгэхгүй. Гэвч хэд хэдэн удаа хариуцлага хүлээсэн  Ц. Сандуй шүүхээр орж дахин хариуцлага хүлээсэн бол, 60-н тэрбумын гэх хохирогч байхгүй хэргийг санаачлагч Доржзодовд ямар ял өгөх вэ гэж олон нийт харж байсан боловч энэ асуудалд тайлбар хийх хүн алга байгаа нь нэн сонирхолтой. Доржзодовын хувьд ардын баатар болж хувирсан бол, түүнтэй таарсан өдрөө хар өдөр гэж хэлсэн Ц. Сандуй хар гэрт хоригдохоор болчихлоо. Мөн  энэ хэрэгт бас нэгэн хамаарал бүхий этгээд хэрэг хүлээлгүй шийтгэлгүй өнгөрлөө. Сандуйгийн сайн ах байсан аархаж явсан М. Энхболд ямар хариуцлага хүлээх нь тодорхой бус. Хийгээгүй хэргийнхээ төлөө улстөрийн захиалгат тоглоомын хохирогч болчихлоо гэж хэлсэн Ц. Сандуй болон А. Ганбаатар нарын өмгөөлөгч нар давж заалдана. Монголын шүүх прокурорын дүгнэлтээс тэс өөрөөр ялласан анхны тохиолдол  нь  алм хэтдээ улстөрийн их хэлмэгдүүлэлтийн эхлэл хуульгүй монголын хувь заяаг улам шулуутгасан үйлдэл болчих вий гэсэн болгоомжлол эрхгүй төрүүлж байна.

Үйл явдал үргэлжилнэ...


2019-11-01 00:31:55