"ҮНДЭСНИЙ ФРОНТ"-ЫН ЖАГСААЛ МАРГААШ ҮРГЭЛЖЛЭНЭ

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс өнөөдөр  /2019.11.07/ хийх байсан жагсаалыг хойшлуулсан ч тэд төв талбайн гадна цугларч хэсэг хугацаанд жагсаад тарлаа.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд  өчигдөр “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн жагсаал цуглааныг маргааш 11.00-18.00 цагт зохион байгуулах зөвшөөрөл өгсөн байдаг.

Гэвч тэдний зүгээс жагсаал зохион байгуулах зараа нэгэнт зарласан тул жагсаалын хугацааг өөрчлөх боломжгүй гэж үзэн өнөөдөр цуглажээ.

Ийнхүү цугласан олон Сүхбаатарын талбайн зүүн талд СТӨ-ний өмнөх замын хөдөлгөөнийг хаах үйлдэл гаргаж жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн дуу хоолойгоо илэрхийллээ. Улмаар жагсагчид хэсэгтээ зам хааж жагссан боловч маргааш жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд тарлаа.

АРДЧИЛАЛ.МН

 


2019-11-07 13:32:39