ЭР ЗОРИГИЙН ДУУЛЬ...
 
Амьдрал өөрөө эр зоригийн дууль юм. Хамаг мөнгөөрөө бараа дарчихаад сохор ч копейкагүй Москвад буухад эр зориг хэрэгтэй.
 
Хараалгаж загнуулан өөрийнхөө үзэл бодолд үнэнч үлдэх, хувьсгал, тэмцэлд оролцоход эр зориг хэрэгтэй. Харанхуйд хүүхдээ тэврээд ааштай хадмынхаасаа гарахад хүртэл эр зориг хэрэгтэй.
 
Тэр тусмаа залуу насыг эр зориг хийморь мэт дагана. Эр зоригийг дагаж ялалт, амжилт ирдэг. Харин шийрэгнэсэн, хулчийсан үед ялагдал, алдагдал дагах нь элбэг.
 
Алдсан хойноо амаа барихын оронд зориглон хийж зүтгэчихээд суух нь харуусах зүйлгүй байдаг юм. Зах зээлийн шилжилтийн үе, өөрчлөлт шинэчлэл, өлсгөлөн, өмч хувьчлал бүрийг санах бүртээ бидний залуу нас Эр зоригийн дууль байсан санагддаг.
 
Алдарт Брэд Питтийн тоглосон "Эр Зоригийн дууль" хэмээх алдарт киног үзэнгээ санаа авав.
 
БУЯНГИЙН ЖАГАА
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

2019-11-07 13:47:02