90 ГАРУЙ МЯНГАН ТОНН ТӨМС ХУРААЖЭЭ

Монгол Улс энэ онд 14 мянган га талбайгаас 165 мянган тонн төмс хураахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 190 гаруй мянган тонн төмс хураажээ.

Мөн хүнсний ногоо 92 мянган тонныг хураахаар төлөвлөснөөс 91 мянган тонн ногоо хураажээ. Харин улаан буудай төлөвлөгөөндөө хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, 420 мянга орчим тонн буудай хураах урьдчилсан баланс гарснаас 400 мянга орчим тонныг хураажээ.


2019-11-07 17:21:03