Ж.БАТЗАНДАНГИЙН ТӨРСӨН АХ, ДЭД КОНСУЛ Ж.БААТАРЧУЛУУН АВТОМАШИНТАЙ ОСОЛДЖЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун нь эхнэр болон бусад хүмүүсийн хамт "Улаанбаатар-Замын-Үүд чиглэл"-д өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 07-нд автомашинтай явж байгаад осолд оржээ.

Ж.Баатарчулуун болон түүний эхнэрийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ж.Баатарчулуун нь Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот дахь дэд Консулаар ажилладаг юм.

Монгол улсад хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 800 орчим хятад иргэний визийг Хөх хот дахь Консулаас олгосон гэх мэдээллийг ГИХГ-аас өмнө нь өгч байв.

Эх сурвалж: zarig.mn


2019-11-07 19:14:08