УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.

Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 8 цаг үргэлжилсний эцэст гэм буруутайд тооцон, эхний хэрэгт 1.2, хоёр дахь хэрэгт найман сар буюу нийт хоёр жил хорих ял өглөө. Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. НПГ-ын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерѳнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх асуудлыг шүүх хэлэлцээд ийм шийдвэр гаргалаа.

Хан Хэнтий нутигаас гаралтай УИХ-ын хамгийн залуу гишүүнээр нэрлэгдэж байсан Д.Гантулга эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад шүүхээс ийн ял сонслоо. .


2019-11-12 23:25:02

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/995c4b2aea8c09c8574abeed573feaa2.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29